Mongolian БИДНИЙ ТУХАЙ
Goal Training сургалтын төв нь Illinois мужийн Боловсролын Төвийн зөвшөөрлөөр 1995 онд байгуулагдсан. Тус сургууль нь англи хэлний бүх шатны сургалт, бизнесийн англи хэл, нягтлан бодох бүртгэл/англи хэл, хэт авиа оношлогооны сургалтуудтай. Бид таныг мэргэжлийн чадварлаг багш, сургалтын үр дүнтэй арга барил, компьютержсэн анги танхим, харьцангуй хямд сургалтын төлбөр, боломжит хичээлийн байршилуудаар хангаж, Америкийн хөдөлмөрийн зах зээл дээрх олон төрлийн ажил мэргэжилд амжилт гаргахад бэлтгэнэ.
Манай сургуульд ихэнх визаны төрлөөс статусаа F-1 руу солих хүсэлт гаргаж болно.
АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ
Манай эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр нь 9-н шатчилсан сургалттай. Түвшин тус бүр 10-н долоо хоногоор үргэлжлэнэ. Тус сургалт нь англи хэлний дүрмийн, бичлэгийн, үгийн сангийн, ярианы болон зөв дуудлагын ур чадвараа сайжруулахыг зорьж буй гадаадын оюутнуудад зориулагдсан ба тэдэнд өдөр тутмын ярианы ур чадварыг эзэмшүүлэх, Америкийн их дээд сургуулиудад суралцахад нь академикийн болон соёлын бэрхшээлийг даван туулахад бэлтгэх юм. Иймээс, манай сургалтын төлөвлөгөөнд ТОEFL -н бэлтгэл болон Америкийн соёлын сургалт багтдаг.
БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ
Тус сургалтаар олон төрлийн бизнесийн нөхцөлд үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд хэрэглэгдэх нэр томъёо болон дүрмийн чухал хэсгийг судлана.
Оюутнууд Америк бизнес дэх хувийн аж ахуй, санхүү, бизнесийн харилцаа холбоо, маркетинг, удирдлагын ухаан, бизнесийн ёс журам зэргийг голлон суралцаж, ажил хэрэг явуулах, хэлэлцээр хийх, уулзалт ярилцлага, танилцуулга хийхэд шаардагдах бизнесийн ур чадварыг сурч эзэмших болно.
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ / АНГЛИ ХЭЛ
Энэ сургалтаар бүртгэлийн ерөнхий нэр томъёо, тодорхойлолтууд, нягтлан бодох бүртгэлийн үндсэн ухагдахууны талаар судлах болно.
Оюутнууд сүүлийн үейин техник хэрэгслийг ашиглан нягтлан бодох бүртгэлийг судалж, холбогдох нэр томъёог суралцана.
ХҮСЭЛТ ГАРГАХ
F-1 оюутны визанд хүсэлт гаргахдаа, манай сургуулийн байранд ирээд:
1. Өргөдлийн маягтыг бөглөнө. 2. Зохих хураамжийн төлнө. 3. Санхүүгийн дэмжлэгийг нотлох баримт бичгийг бүрдүүлж өгнө. ( Дэмжлэгийг гэрчлэх бичиг /Affidavit of Support/ эсвэл Банкны тайлангууд) доорхыг үзнэ үү. 4. Хүчинтэй визатай гадаад паспорт, I – 94 форм 5. Бүрэн дунд сургуулийн гэрчилгээ (эсвэл үүнтэй дүйцэх хэмжээний) 6. Түвшин тогтоох шалгалт өгөх болно.
ТӨЛБӨР болон ХУРААМЖ
Манай сургуулийн оюутнууд төлбөрөө хэсэгчилэн төлөх боломжтой. F-1 визанд хүсэлт гаргаж буй оюутнууд
1. Өргөдлийн хураамж 2. Сургалтын төлбөрийн эхний хэсэгчилсэн төлбөрийн төлнө.
F-1 визаны өргөдөл буцаагдсан бол сургууль сургалтын хэсэгчилсэн төлбөрийг буцаан олгох болно.
Гурван улиралын ( нэг жил ) төлбөр $2880.00
АМЕРИКИЙН ХЭЛ, СОЁЛ СУДЛАЛ
Энэ судлал нь олон шинжлэх ухаан, академик талбарыг хамардаг. Жишээ нь : хүн судлал, урлагын түүх, хүрээлэн байгаа орчин судлал, түүх, уран зохиол, эдийн засаг, нийгэм судлал, хүйс болон үндэстэн судлал гэх зэрэг болно.
Ангийн хэлэлцүүлэгт Америк мөрөөдөл, 9/11 байдалтай холбогдон өөрчлөгдөөд байгаа Америкийн ардчилсан үзлийн талаарх асуултууд гарч ирдэг.
Америк судлалын оюутнууд Чикаго хот орчмын ач холбогдолт газруудаар сургалт - аялалаар явдаг.
Хичээлийн нэрс: Америкийн кино - 1960-д оны сүүл үеээс хойшхи хөдөлгөөнт дүрс дэх түүхийн судлал Америкийн уран зохиол - эхлэлээс аваад одоо үе хүртлэхтэй танилцана. Чикагогын соёл – xотын уран барилга, соёлын хамгаалалт, орчин тойрон, … гм. Үндэстэн хоорондын ялгаа – ялгаа, онцлог шинж, угсаа гарлын талаарх асуудлуудыг голлон судлана. Америк мөрөөдөл - Америкийн эдийн засаг, иргэдийнx нь зарцуулаx зуршил дээр голлох болно. Америкийн хөгжим - 19-р зуунаас хойшхи Америкийн хөгжимчдийн өөрчилсөн болон/эсвэл хөгжүүлсэн олон төрлийн хөгжмийн талаар судлах болно.
ТОЭФЛ -Н БЭЛТГЭЛ АНГИ
Энэ анги нь интэрнэтэд сууриласан тоэфл-д (Internet Based TOEFL - IBT ) оюутнуудыг бэлтгэж, тоэфлийн үндсэн хэсгүүд болох ярих, унших, бичих, сонсох зэргийг дэлгэрэнгүйгээр судлана.
Англи хэлний 7-р түвшинг, эсвэл үүнтэй тэнцэхүйцийг өөр сургалтыг төвд гүйцээсэн оюутнууд энэ сургалтанд хамрагдах боломжтой. Сургалт нэг долоо хоногт гурван өдрөөр, нийт 12 цагаар хичээллэнэ. Мөн нэмэлт лабораторийн цагуудад (7 хоногт 6-н цаг ) суралцах шаардлагатай.
САНХҮҮГИЙН БИЧИГ БАРИМТ - I -20 АВАХ ЯВЦ
Манай сургуулиас I -20 формыг авахын тулд өргөдөл гаргагч дараах бичиг баримтуудыг албан ёсны нотариатын газар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үүнд:
* Дэмжлэгийг гэрчлэх бичиг /Affidavit of Support/ - Батлан даагч нь тус оюутныг суралцах хугацааны туршид тэтгэж байх хангалттай орлого эсвэл хөрөнгөтэй болохыг нотлох батлан даагчаар гаргуулсан бичиг.
* Банкны тайлан - Батлан даагчийн тал сургалтын төлбөр болон хэрэглээний зардлыг төлж чадах хангалттай мөнгөн хөрөнгөтэй болохыг үзүүлэх баримт бичгүүд. Эдгээр баримт бичгүүд нь хамгийн доод хэмжээ болох $12.500 харуулах шаардлагатай.
Өргөдлийн ажиллагаа дуусаxaд сургууль I – 20 формыг (Цагаач бус ( F-1) оюутны статустай эрхийн гэрчилгээ) оюутанд гаргаж өгнө. USCIS ( Америкийн Нэгдсэн Улсын Иргэний болон Цагаачлалын Алба) -ны шийдвэрийг хүлээх хугацаа ойролцоогоор 3 -аас 4 -н сар байна.
Хилийн чанадаас F-1 оюутны визанд өргөдөл гаргах үед, манай сургууль I-20 форм болон Хүлээн авсан захиаг өргөдөл гаргагчийн хаягаар илгээх болно. Өргөдөл гаргагч нь оршин суугаа улсынхаа Америкийн Kонсулын газарт хандан виза авах хүсэлтээ гаргаж, ярилцлаганд орсны дараагаap хүсэлтийг зөвшөөрдөг.
Тус сургууль нь Америкийн Нэгдсэн Улсын Цагаачлалын Албаны мэргэжилтнүүд эсвэл Америкийн элчин сайдын яамны гаргасан шийдвэрүүдэд хариуцлага хүлээхгүй болно.
F-1 СТАТУСТАЙ ОЮУТАН:
1. Статусын турш Америкт хууль ёсоор байх 2. Түр хугацааны жолооны үнэмлэх эсвэл бусад биейин байцаалтын баримт бичгүүдэд хүсэлт гаргах 3. Бусад төрлийн визанд өргөдөл гаргах тус тус боломжтой.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
Skokie - Chicago хотын хойд хэсэгт Огтлолцол: Oakton/Skokie Blvd
Chicago Oгтлолцол: Irving Park/Narragansett
Hickory Hills - Chicago хотын өмнөд хэсэгт
Захиа бичих: enkhee@yourgoal.com эсвэл 1 773 808 4356 /гар утас/
|
Contact Skokie – the north suburbs of Chicago (intersection: Oakton/Skokie Blvd.): 4728 W. Oakton St. Skokie, IL 60076 //mapTel.: (847) 568 1560
Chicago (intersection Irving Park/Narragansett): 4032 N. Nashville Ave. Chicago, IL 60634 //mapTel.: (773) 777 4625
Hickory Hills – the south suburbs of Chicago: 7667 W. 95th St. #301 Hickory Hills, IL 60457 //mapTel.: (708) 233 5701
|